5 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газар, Монголын бизнесийн зөвлөл хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага болоод төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Монголын бизнесийн зөвлөлийн 5 дугаар сарын уулзалтын үеэр Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын дэмжлэг, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Цэнд-Аюуш гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв” болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад мэдээллийг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд хүргэв. Мөн шинэхэн гаргасан Хөрөнгө оруулалтын хөтөч-2019 номыг танилцуулав.