"Бүсчилсэн хөгжлийн бодлого хэлэлцүүлэг" Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдлаа


5 жилийн өмнө


Үндэсний хөгжлийн газар нь "Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг"-ийг Баянхонгор аймагт амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Долгормаа, Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Шинжлэх ухааны академийн Технологийн бага чуулганы гишүүн, доктор Н.Тогтох, Эрчим хүчний хөгжлийн төлөө Монголын нийгэмлэгийн захирал Д.Пүрэвбаяр, Баянхонгор аймгийн бүх сумын засаг дарга нар, аймгийн хэлтэс, агентлагийн дарга эрхлэгч нар оролцлоо.

QJxrRkifttQ8hTd.JPGsMCdHyKAGOECqaX.JPG

Үндэсний хөгжлийн газраас “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах арга зүй, аргачлал, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын бодлогын судалгааны үр дүнг танилцуулж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

ah3Ak2SJSBkAkw8.jpg

“Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хэлэлцүүлэг 2  салбар хуралдаантайгаар зохион байгуулагдсан бөгөөд орон нутгийн зүгээс дараах саналыг дэвшүүлсэн. Үүнд:

  • Монгол хүний хөгжлийн асуудлыг бодлогын төвшинд анхаарч үзэх;

  • Аймаг, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл, газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх;

  • Үндэсний болон олон улсын хэмжээний үйлдвэрүүдийг экспортын чиглэлээр хөгжүүлэх;

  • Улсын татаас авдаг аймгуудад өөрийн эдийн засгаа хөгжүүлэхэд нэмэр болох нэг нэг том үйлдвэрийг хөгжлийн бодлогоор дэмжиж байгуулах;

  • Төвлөрлийг сааруулахын тулд хүмүүсийн цалин хөлсийг хөдөө хотгүй адил түвшинд болгох;

  • Орон нутагт мэргэшсэн мэргэжилтэн ажилтан ажиллуулах, хүний нөөцийг бүрдүүлэхийн тулд их дээд сургуулиудыг хөдөө орон нутагт байгуулах;

  • Аймаг, орон нутгийн хотын статусыг сэргээх;

  • Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд орон нутгийн түүх соёлын онцлогийг тусгасан томоохон цогцолбор байгуулах;

  • Орон нутагт дулааны цахилгаан станц байгуулах;

  • Орон нутгийн хөгжлийг дэмжсэн боомт, авто зам, төмөр замыг хөгжүүлэх;

  • Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийн хувьд Баянхонгор аймаг хангайн бүсэд багтдаг бөгөөд энэхүү бүсчлэлийн асуудлыг эргэн харах;

  • Засаг захиргааны нэгжийн хувьд зарим жижиг сумдыг нэгтгэх асуудлыг судалж үзэх зэрэг саналуудыг дэвшүүллээ.

BsdDqUQ20VFL18B.jpg

Өнөөдрийн арга хэмжээнд Баянхонгор аймгийн бүх сумын засаг дарга нар, иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчид, аймгийн газар, хэлтэс, агентлагийн дарга эрхлэгч нар, холбогдох албан тушаалтнууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн 250 гаруй төлөөлөл оролцлоо.