"Бүсчилсэн хөгжлийн бодлого хэлэлцүүлэг" Говь-Алтай аймагт амжилттай зохион байгуулагдлаа


5 жилийн өмнө


Үндэсний хөгжлийн газар нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний "Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг"-ийг Говь-Алтай аймагт амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Долгормаа, Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Германы олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал доктор Карин Рэйнпрехт, ЖАЙКА-ийн Төслийн багийн ахлагч Хашимото, Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батжаргал, Засаг даргын орлогч Ж.Ганбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ажилтан албан хаагч нар оролцлоо.

FTJJ2UrrCBGgrIe.JPG

oknbVAhH9GpE8rA.JPG

Үндэсний хөгжлийн газраас “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах арга зүй, аргачлал, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын бодлогын судалгааны үр дүнг танилцуулж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

LSizVWmTs7APWDG.JPG

Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах арга зүй”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал-Дэд бүтцийн тэнхлэгүүд ба мянганы зам” Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, Эрчим хүчний хөгжил байршлын судалгаа, Байгаль орчин аялал жуулчлалын салбарын хөгжил байршлын төлөвлөлт,  сэдэвт илтгэлүүд танилцуулсан юм.

“Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд орон нутгийн зүгээс дараах саналыг дэвшүүлсэн. Үүнд:

-       Барилгын материалын үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой аймаг гэж үздэг

-       Төмрийн хүдрийн уурхай болон алт бусад ашигт малтмалын чиглэлээр уурхайнуудыг ашиглалтад оруулах

-       Бүс нутгийн хэрэгцээг хангах цементийн ордыг ашиглан үйлдвэрлэл явуулах

-       Мал аж ахуйн түүхий эд, түүний дотор мах, ноолуурыг үйлдвэрийг хөгжүүлэх

-       бэлчээрийг ургамалжуулах боломжтой бүс нутаг гэсэн онцлогоо ашиглан газар тариалангаа хөгжүүлэх

-       Баян-Уул суманд 30га-д ногоон тэжээл тариалахыг бодлогоор дэмжих, үүнийг дагуулаад хүнсний ногоо тариалах, ойр орчмын сумыг хэрэглээг хангах

-       2 сумын дунд 1 ухдаг трактор, 1 өөрөө буулгагч автомашин байлгавал өвөлжөөний хөрзөнг зайлуулах,

-       Хөдөөгийн иргэдийн усны савыг хоргүйжүүлэх чиглэлээр модон сав үйлдвэрлэх, ард иргэдийг сургах, ажлын байр нэмэгдэх боломжтой

-       Байгалийн үзэсгэлэнт газар, тусгай сонирхолд, хил дамнасан аялал жуулчлал хөгжих боломжтой

-       Нэн ховор, ховор амьтад зөвхөн Говь-Алтай аймагт байдаг тул тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой

-       Жуулчны баазуудыг нэмэгдүүлэх, зочлохуйн үйлчилгээг сайжруулж хөгжүүлэх

-       Иргэдийн эрхзүйн хандлагыг өөрчлөх, үндэсний уламжлалт ёс заншлыг хадгалан үлдэж, орчин үетэй хөл нийлүүлэн уламжлалт аргаар хөгжих

-       Хот суурингийн дэргэдэх дагуул суурингуудыг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах чиглэлээр бодлогод тусгах

-       Хүн амын суурьшлыг бий болгохын тулд  ЖДҮ-ийг бодлогын хувьд дэмжиж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх

-       Тээврийн сул эргэлтгүй логистикийн сүлжээг хөгжүүлэх

-       Хүн ам зүй, нөхөн үржихүйн бодлого төрийг бодлого чухал

-       Бүсийн нэмэгдэл бий болгох замаар бодлогод тусгах зэрэг саналуудыг дэвшүүллээ.

Zcxg44Oj1Li3mfq.JPG

Германы олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал доктор Карин Рэйнпрехт

1wmQxQNDBmmnlKA.JPG

Тус арга хэмжээнд Говь-Алтай аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчид, Аймгийн газар, хэлтэс, холбогдох албан тушаалтнууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, санал бодлоо солилцон цаашдын алсын хараагаа тодорхойлсон уулзалт, хэлэлцүүлэг болсон юм.