“БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” БУЛГАН АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


5 жилийн өмнө


“Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулагдах бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг Булган аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

6RGkBNOiRlJMmAc.JPG
MdDJxOXtLQp5Pci.JPG

Тус хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Долгормаа, Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Аймгийн засаг дарга З.Батзориг, Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Оюунбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ажилтан албан хаагчид оролцлоо.

Үндэсний хөгжлийн газраас “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах арга зүй, аргачлал, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын бодлогын судалгааны үр дүнг танилцуулж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:

·         Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах арга зүй

·         Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт

·         Тогтвортой хөгжлийн түншлэлийн зөвлөл

·         Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал-Дэд бүтцийн тэнхлэгүүд ба мянганы зам

·         Байгаль орчин аялал жуулчлалын салбарын хөгжил байршлын төлөвлөлт

·         Эрчим хүчний хөгжил байршлын судалгаа гэх зэрэг

Vd0qwTVkLx6caJ3.JPG

Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хэлэлцүүлэг 2  салбар хуралдаантайгаар зохион байгуулагдсан бөгөөд орон нутгийн зүгээс дараах саналыг дэвшүүлсэн.

 Эхний салбар хуралдаанаар:

Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх

-  Булган аймгийн нутаг дэвсгэрийг бүсчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх

- Газар тариалангийн түүхий эд, бүтээгдэхүүнийг хагас болон бүрэн боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлэх

- Булган аймгийн хөгжлийн цогц бодлого баримт бичгийг шинээр боловсруулж буй бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан шинэчлэн боловсруулах

- Хөдөө орон нутагт ажиллах эмч, сувилагч нарыг орон нутгаас бэлдэх бодлогыг хөгжлийн бодлогод тусгах

- Аз жаргалын индексийн тоон үзүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бодлогод томоохон зорилтуудыг маш нарийн тусгах зэрэг саналуудыг дэвшүүллээ.

9TYrgRUSXng7yAs.JPG
JZvc4O4MBpvsMH9.JPG

Хоёрдугаар салбар хуралдаанаар:

- Аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд Булган аймгийн нутаг дэвсгэрийн хойд хэсгийг эко аялал жуулчлал, төв хэсгийг амралт эрүүл мэндийн аялал жуулчлал, урд хэсгийг түүх соёлын аялал жуулчлал болгон хөгжүүлэх бүсчлэлийг боловсруулсан. Энэхүү бүсчлэлийн асуудлыг Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах

- Аймаг орон нутагт хүнсний эрүүл ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлалын асуудлыг хариуцсан нэгжийн бүтэц хангалтгүй, сумдад байхгүй байгааг харгалзан бүтэц орон тоог нэмэгдүүлэх

- Тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг төслийг Булган аймагт хэрэгжүүлэх

- Эко аялал жуулчлал, уламжлалт анагаах ухааныг аялал жуулчлалын нэг төрөл болгон хөгжүүлэх

- Хойд бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Эрдэнэт, Хялганатыг холбосон авто замын асуудлыг шийдвэрлэх

- Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулах ажлыг бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгах

- Могод, Сайхан, Баян-Агт сумдын аялал жуулчлалын хөгжүүлэхэд Орхон голын Сөртийн гүүрийг байгуулах асуудлыг хөгжлийн бодлогод тусгах

- Уул уурхайн тээвэрлэлтийг технологийн замаар тээвэрлэх асуудлыг хөгжлийн бодлогод тусгах

- Булган аймгийн Хангал сумын Бүрэнгийн нурууг тусгай хамгаалалтад асуудлыг бодлогын баримт бичигт тусгах зэрэг саналуудыг дэвшүүллээ.

     VuIDxuMHNf7gXhS.JPG    

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэгт Булган аймгийн бүх сумдын Засаг дарга нар болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллөөс бүрдсэн 200 гаруй төлөөлөл оролцлоо.