Хөрөнгө оруулагчдын “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-өөс үйлчилгээ үзүүлдэг төрийн 5 агентлагийн удирдлагууд ээлжит уулзалтаа хийлээ.


5 жилийн өмнө


2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хөрөнгө оруулагчдын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөс үйлчилгээ үзүүлдэг Үндэсний хөгжлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг төрийн 5 агентлагийн удирдлагууд ээлжит уулзалтаа хийлээ.

p94JHLPSdHhmFUn.jpg

Уг уулзалтаар Нэг цэгийн үйлчилгээний төвийн сүүлийн 3 сарын ажлын үр дүн, явцтай танилцаж, цаашид үйлчилгээг илүү хялбаршуулах, гадаадын хөрөнгө оруулагчийн тодорхойлолтыг цахимжуулах талаар санал солилцож зарим асуудлыг шийдвэрлэлээ. Өнгөрсөн 3 сарын хугацаанд төрийн 5 агентлаг болон банк, нотариат, үл хөдлөх хөрөнгийн зөвлөгөө зэрэг хувийн байгууллагуудын нийт 62 төрлийн 11608 үйлчилгээг хөрөнгө оруулагчдад зориулан нэг цэгээс үзүүлсэн байна.

dQ0JCMT88NjPOKR.jpg

Өмнө нь уламжлалт байдлаар цаасаар өргөдөл, материалыг хүлээн авч, таван агентлагийн мэдээллийн системээс хүний оролцоотойгоор  мэдээллийг татаж, шалгасны үндсэн дээр ажлын 3 өдөрт олгогддог байсан тодорхойлолтыг 2019 оны 08 дугаар сард багтаан цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Цахим үйлчилгээ ашиглалтад орсоноор хөрөнгө оруулагч биечлэн ирэхгүйгээр цахимаар тодорхойлолтоо авах нөхцөл бүрдэж, үүнд зарцуулах хугацаа болох ажлын 3 хоногийг 144 дахин багасгаж 30 минут болгох бодит нөхцөл бүрдэх юм.