“БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” ТӨВ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


5 жилийн өмнө


“Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулагдах бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг Төв аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

mDVcmgOAoLYWvUo.JPG
vpOzAID5dYMPMm0.JPG
 

Тус хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Долгормаа, Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Германы олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн Засаглал хариуцсан ахлах зөвлөх Ч.Оюун-Эрдэнэ, ЖАЙКА-ийн Төслийн багийн зөвлөх Кавамура, Аймгийн засаг дарга Ж.Батжаргал, Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ажилтан албан хаагчид оролцлоо.

Үндэсний хөгжлийн газраас “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах арга зүй, аргачлал, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын бодлогын судалгааны үр дүнг танилцуулж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:

·         Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах арга зүй

·         Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт

·         Тогтвортой хөгжлийн түншлэлийн зөвлөл

·         Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал-Дэд бүтцийн тэнхлэгүүд ба мянганы зам

·         Байгаль орчин аялал жуулчлалын салбарын хөгжил байршлын төлөвлөлт

·         Эрчим хүчний хөгжил байршлын судалгаа гэх зэрэг

74lcelmbx2Ur4cR.JPG
7PJKpv2tffkZ9WS.JPG

“Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хэлэлцүүлгийн үеэр Орон нутгийн зүгээс дараах саналыг дэвшүүлсэн.

  • Зуунмод орчмыг хөгжлийн “Нээлттэй бүс” болгоход анхааран бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахад энэ чиглэлийн зорилтуудыг тусгах,
  • Шинжлэх ухааны парк байгуулах
  • Төр хувийн хэвшлийн түншлэл дор электроникийн хавтангийн үйлдвэрийг эхлүүлэх
  • Манзушир хийдийн түүхэн дурсгалт газрыг түшиглэн шашин, соёл, аялал жуулчлалын цогцолбор төв байгуулах
  • Зуунмод суманд эртний түүх, соёлын олдвор, хэрэглэгдэхүүнийг эргэлтэд оруулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үзвэр болгох
  • ХҮННҮ-гийн үеийн хот суурингийн болон ган хайлуулах үйлдвэрийн суурь, олдворыг түшиглэн аялал жуулчлалын шинэ бүс нутгийг Мөнгөнморьт, Баянжаргалан, Баянцагаан, Эрдэнэ, Баяндэлгэр сумдын нутгийг хамруулан хөгжүүлэх
  • Ноос, ноолуур, ээрмэлийн үйлдвэрийг түшиглэн нэхмэл, сүлжмэл, оёдлын үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх
  • Газар тариалан, эрчимжсэн мал мал аж ахуйг хослуулан эрчимтэй хөгжүүлж нийслэлийн хүнсний хэрэгцээг хангах, хүнс үйлдвэрлэгч-экспортлогч орон болох мөн Эрүүл  зона бүхий Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл технологийн паркуудыг байгуулах
  • Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг өндөр технологиор боловсруулж нэмүү өртөг шингэсэн, гадаад, дотоод зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн болгох чиглэлээр ажиллаж төмснөөс цардуул, чипс хийх үйлдвэр байгуулах
  • Хүрэн нүүрсний бүлэг ордыг түшиглэн цахилгаан станц байгуулж эрчим хүчний салбарын хөгжлийг хангах томоохон төслүүдийг хэрэгжүүлэх
  •  Хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, татварын тааламжтай нөхцөлтэй бүс нутаг болох
  •  Хот суурингийн түлшний хэрэгцээний бүтцэд өөрчлөлт оруулах, хийн түлшийг дэмжих
  •  Бүсийн зөвлөлийн дарга орон тооны байх, бүсчлэлийн таван бүсийг хэвээр хадгалах, тулгуур төвийг бодлогоор дэмжих
  • Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон үйлдвэр, ах ахуйн газар, уул уурхай, хувийн хэвшлийн үйлдвэрлэлийн үр өгөөжийг тухайн орон нутагт нь тооцдог байдлаар орон нутгийн бие даасан байдлыг дэмжих бодлогыг тусгаж өгөх 
  • Засаг захиргааны нэгжийн тоог цөөлөх
  • Улаанбаатарын хүн амыг хөдөө орон нутагт буцаан суурьшуулах бодлого барих
  • Малчдын техник хэрэгсэл ихэдсэний улмаас бэлчээр механик доройтолд өртөж байгааг хөгжлийн бодлогод тусгаж, зохистой арга хэмжээг авах
  • Уул уурхайн олборлох бус боловсруулах үйлдвэрийг бодлогоор дэмжих
  • Хиймэл оюун ухаанд бус Монгол хүний оюун ухаанд суурилсан хөгжлийн бодлого боловсруулах
  • Төв аймгийн нутаг дэвсгэр дээр одоо байгаа болон шинээр байгуулах хотуудын хууль эрх зүйн харилцааг зөв зохицуулах зэрэг саналуудыг дэвшүүллээ.
jv3FwCJeYiDaaZl.JPG

            Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэгт Төв аймгийн бүх сумдын Засаг дарга нар болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллөөс бүрдсэн 150 гаруй төлөөлөл оролцлоо.