“БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” 21 АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА


5 жилийн өмнө


“Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулагдах бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг сүүлийн аймаг болох Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлгийн ач холбогдол нь Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах арга зүйн асуудал, эдийн засаг, нийгмийн салбаруудын хөгжил байршлын судалгааны талаар орон нутгийн удирдлагууд, иргэд, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй санал солилцож 21 аймгийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгах зорилготой.

hZYpguyDpHynHii.jpg
3j8QYsqg9tTDKCS.JPG

Тус хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Долгормаа, Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр, ЖАЙКА-ийн Төслийн багийн зөвлөх Кавамура, Аймгийн засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Хишигтогтох, Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-Отгон болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.

Үндэсний хөгжлийн газраас “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах арга зүй, аргачлал, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын бодлогын судалгааны үр дүнг танилцуулж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:

·         Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах арга зүй

·         Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт

·         Тогтвортой хөгжлийн түншлэлийн зөвлөл

·         Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал-Дэд бүтцийн тэнхлэгүүд ба мянганы зам

·         Байгаль орчин аялал жуулчлалын салбарын хөгжил байршлын төлөвлөлт

·         Эрчим хүчний хөгжил байршлын судалгаа гэх зэрэг

ejIAXGVMFXV3M4P.jpgAnEvOddXbcP6hsf.JPG

“Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хэлэлцүүлгийн үеэр Орон нутгийн зүгээс дараах саналыг дэвшүүлсэн.

  • Дорнод аймгийн хувьд 2 хөрш улстай гадаад худалдааг өргөжүүлэх  боломжийг бий болгох
  • Зоонозын өвчин судлалын зүүн бүсийн төвийг байгуулах
  • Зүүн бүсийн уламжлалт анагаах ухааны төвийн хүчин чадал, материаллаг баазыг бэхжүүлэх
  • Эмийн ургамал, хүнсний ургамал, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эмийн үйлдвэр байгуулах
  • Рашаан сувилал байгуулах
  • Дорнод аймагт Үндсэн мэргэжлийн сургалт эрхлэх байгууллагыг бий болгож үндсэн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх
  • Бүсийн оношлогооны төвд тулгуурлан гэмтлийн мэс заслын чиглэлээр өндөр өртөг бүхий мэс засал тусламж үйлчилгээг хийдэг болгох
  • Зүүн бүсийн 3 аймаг хамтран аялал жуулчлалын онцлог, давуу тал дээрээ үндэслэн Зүүн хойд Азийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх
  • Чингисийн хар сүлдийг тахидаг байсан Тугийн сүмийг сэргээн хөгжүүлэх түүнд тулгуурлаж аялал жуулчлалыг хөгжүүлэх
  • Дорнод аймгийг төмөр зам болон зөөлөн хатуу дэд бүтцээр Зүүн хойд Азитай холбож хөгжүүлэх
  • Дорнод аймаг дэд бүтэц, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, байгалийн баялагт тулгуурлан урт хугацаанд хөгжүүлэх
  • Нөхөн сэргээгддэг байгалийн баялгийн үр ашгийг нэмэгдүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах
  • Чулуунхороот сум ОХУ, БНХАУ –тай хиллэдэг төмөр замыг түшиглэх ХАА, МАА, малын эрүүл бүс байгуулж малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг байгуулж хөгжүүлэх
  • Чулуут хороо суманд худалдааны бүс байгуулах
  • Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх
  • Босоо тэнхлэгийн авто замыг Баян-Уул сумаар дайрч өнгөрөхөөр төлөвлөн хэрэгжүүлэх
  • Баян-Уул суманд мах боловсруулах үйлдвэрийг байгуулах
  • Бөө мөргөл, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх
  • Боловсон хүчнийг бүс нутагт бэлтгэх
aCt13t6ak8nOM3K.JPGRYdhZ4z4IaBlg2Z.JPGIT5iBmLDfpdEAbS.jpg

Хэлэлцүүлгийн төгсгөлд Үндэсний хөгжлийн газрын Дэд дарга Д.Долгормаа хэлэлцүүлгийг зохион байгуулахад хамтран ажилласан нийт баг хамт олон, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын тамгын газар, тус аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон хүрэлцэн зочид төлөөлөгч нарт талархсанаа илэрхийллээ. Нийт 130 гаруй төлөөллийн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө.