Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Армида Алисжабанаг хүлээн авч уулзлаа


5 жилийн өмнө


Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний газрын дарга А.Мөнхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн  комисс (АНДЭЗНК)-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Армида Алисжабана, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төвийн захирал Б.Ганболд, Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн нарыг хүлээн авч уулзан Үндэсний хөгжлийн газар болон НҮБ-ын АНДЭЗНК-ын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тэрбээр өнгөрсөн 7 дугаар сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Тогтвортой байдлын хөгжлийн асуудлаарх өндөр түвшний чуулга уулзалтад манай улс “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулсан ба тус илтгэлд агаарын бохирдлын асуудлыг хөгжлийн тулгамдаж байгаа асуудлын жишээ болгон авч үзсэн талаар онцлов.

Монгол Улс НҮБ-ын АНЭЗНК-ын “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2016 онд нэгдэн орсон бөгөөд энэхүү хэлэлцээрт нэгдэн орсноор олон улсын чанартай хуурай боомт байгуулах эрх зүйн орчин бүрдсэн боловч бодитоор хэрэгжүүлэхэд шаардагдах судалгаа, тооцоолол дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.                       .mSdxhjs2ZsDMxbF.jpg