АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМЫН БАГА ХУРАЛД ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БАЯРСАЙХАН “МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН” СЭДЭВТ ИЛТГЭЛ ТАНИЛЦУУЛЖ ОРОЛЦЛОО


5 жилийн өмнө


Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Уг форум нь Монгол улс төдийгүй Ази тивд буй далайд гарцгүй орны дэд бүтэц, тээврийн хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх талаас бүс нутгийн хэмжээнд хэлэлцэж, гарц гаргалгаа дэвшүүлсэн ихээхэн ач холбогдолтой гэж үздэг.

Монгол Улсад зохион байгуулж буй форумын анхны арга хэмжээ болох Улаанбаатарын Бага хурал 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” уриан дор болж өнгөрлөө.                                                         .  

QROdUD16nN2yr5a.jpg             Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан

Тус арга хэмжээнд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Хөрөнгө оруулалтын бодлого, хамгаалал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар илтгэл танилцууллаа.                                         .z30Xj8t7CIV0cYm.jpg

Түүнчлэн хурлын үеэр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх БОАО форумын дарга Бан Ги Мүн хүлээн авч уулзаж,  бага хурал нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог улам бэхжүүлэх, бусад түнш орон, олон улсын байгууллагатай харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлэхэд дэм болно гэдгээ илэрхийлсэн юм.                                       .rYefPvrbMutY1A1.jpg

Бага хурлын үйл ажиллагаанд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг 10 гаруй орны 300 орчим Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.