ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ҮНДЭСНИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ЗОРИЛТОТ ТҮВШНИЙ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ “ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


5 жилийн өмнө


Үндэсний хөгжлийн газар нь Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний төслийг танилцуулах Үндэсний хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Беате Транкман нар нээж үг хэлэв.                                                    .xIAKzXIc3TyvFvE.jpg

TNkjh2MnjZ5DHz4.jpg

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний 2015 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан чуулга уулзалтаар 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий 2030 он хүртэлх Дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр нь тогтвортой хөгжлийг дэлхийн түвшинд цогцоор нь харж, түүнийг улс орнууд өөрсдийнхөө бодлогод тусгаж хэрэгжүүлэхээр тодорхойлсон. Улс орон бүр эдгээр зорилтуудыг үндэсний түвшинд тодорхойлж, хөгжлийн бодлого төлөвлөлтийн үйл явцад тусгах ажлыг хэдийн эхэлсэн.

Манай улсын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын 2 дугаар захирамж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 29 дүгээр тушаалын дагуу 8 дэд ажлын хэсэг байгуулагдан Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний төслийг боловсруулаад байна. Энэхүү ажлын үр дүнд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх арга механизм, үр дүн тодорхой болох ба энэ нь цаашид Тогтвортой хөгжлийн зорилгыг холбогдох бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

VV5V0D5UP0lsGEA.jpgbwwhQ6fx1dsMGTE.jpg

Тус хэлэлцүүлэгт төв болон орон нутгийн төрийн эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, олон улсын түншүүд нийт 150 гаруй хүн оролцлоо.

Үндэсний хөгжлийн газар нь дэд ажлын хэсгүүдтэй ажиллаж хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг тусгасан Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний төслийг батлуулахаар ажиллаж байна.