5 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийн хэрэглэгчдийн чадавхийг бэхжүүлэх сургалт 2019 оны 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус сургалтад аймаг, нийслэл, яамдын бодлого боловсруулагч нар оролцож системийг хэрхэн ашиглан хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх юм.
Сургалтыг нээж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Үндэсний хөгжлийн газар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-2045, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн бодлого, салбар хоорондын уялдааг хангасан үндэсний хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлох үүргийг хуулинд заасанчлан хэрэгжүүлж байна. .
Бидний хамтран хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд салбарын, орон нутгийн, үндэсний түвшний бодлого боловсруулагч нарын өдөр тутмын ажлыг орчин үеийн технологийн дэвшилтэд аргаар системжүүлсэн нэгдсэн мэдээллийн систем үүсгээд байна. Ингэснээр бодлогын баримт бичгийн уялдаа холбоог сайжруулж, бодитоор хэрэгжүүлэх, төрийн албаны залгамж халааг бэхжүүлэх, мэдээллийг цахим хэлбэрээр хадгалах, албан ёсны нэгдсэн мэдээллийн эх үүсвэрээс шаардлагатай мэдээллээ цаг тухайд нь авч, бодлого, төлөвлөлтдөө тусгах, иргэд, олон нийт, гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн албаны үйл ажиллагааг ойлгомжтой, нээлттэйгээр мэдээллэх зэрэг олон давуу талыг бий болгох юм.
Бидний Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа уг төслийн хүрээнд одоо ашиглагдаж байгаа Орон нутгийн хөгжлийн индексийн мэдээллийн сан, Аж үйлдвэрийн мэдээллийн сан, Хяналт, шинжилгээ, үнэлгээний цахим сантай холбоод байна. Ингэснээр уг мэдээллийн системийг ашиглан өөрт хэрэгцээтэй мэдээллийг нэг дороос аваад зогсохгүй хөгжлийн бодлого, төлөвлөлтөө цогц, шинэлэг байдлаар өнөөдрөөс эхлэн хийхэд бэлэн болоод байна.
www.development.gov.mn хаягаар орж Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системд нэгдээрэй.