5 жилийн өмнө
2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Үндэсний хөгжлийн газар үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 52 дугаар захирамжаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого боловсруулах ажлын хэсэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 65 дугаар тушаалаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого боловсруулах төслийн явцын талаар мэдээлэл хийж ахмадуудынхаа санал бодлыг сонслоо. .
Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаа бид цаг үргэлж бахархан, үлгэр дуурайлал авдаг билээ.
Та бүхэн минь эрүүл энх байж, дэлгэр жаргалыг эдлэх болтугай.