ЭКСПОРТ МОНГОЛ 2019-ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА


5 жилийн өмнө


АМЖИЛТИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ ТАНД:  

Экспорт Олон улсын худалдааны төв нь 2016 оноос хойш Экспорт Монгол бизнес форумыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн 5 дахь удаагийн бизнес форум нь ОУ-н гэдэг тодотголтойгоор нийт 10 гаран орны салбарын болон бизнесийн төлөөлөл, МУ-с экспортыг дэмжих чиглэлд төр засгийн болоод төсөл хөтөлбөрүүдийн оролцоог хангасан нөгөө талаар оролцогч талуудын эрх ашиг хүсэл сонирхол болоод хэрэгцээ, мэдээлэл мэдлэгийг олгосон туршлага судалсан арга хэмжээг байхаар МУ-н Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ЖДҮДсан, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний брэндийн зөвлөл, Хөгжлийн банк болон бусад төрийн болон хувийн хэвшлийн экспортыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Форумын хүрээнд та өөрийн бизнесийн ололт амжилт болоод ОУ-н туршлагаас судалсан, гадаад болон дотоод холбоо харилцаагаа нэмэгдүүлж улмаар тань шиг амжилт ололтыг эрэлхийлсэн 1000 гаруй оролцогчтой хамт гарц шийдэл боломж бололцоо шинэ санаа ололтыг бүтээх болно гэдэгт бид итгэж байна.                                 8mydRpvV3yhixYz.jpg

EXPORT MONGOLIA 2019 АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦСОНООР:

Төр засгийн болон хувийн хэвшлийн экспортыг дэмжих чиглэл баримталж буй бодлого аргачлалтай танилцах, гадаад болон дотоод зөвлөх, төлөөлөгчдийн туршлагаас хуваацах, суралцах

Зөв хүмүүстэй зөв газарт уулзах, харилцаа холбоо тогтоох

Технилогийн эрин үед бид амьдарч байгааг та үргэлж хөл нийлүүлэн амжилтийг эрэлхийлж байхын тулд мэдээллийг цаг тухайд авч, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх

Ашиг орлого нэмэгдүүлэхийн тулд хэрхэн сурталчилгаа, маркетинг хийх талаарх зөвлөгөө туршлагаас

Таны зорилго чиглэлд тус болох асуултыг тавьж хариултаа үнэлэх

Таны болон танай багын хувьд идэвх санаачлага, урам зориг, ямар аргачлал байвал та болон таны бизнес амжилтанд хүрэх дээр туршлага хуваалцах, мэдээлэл солилцох зэрэг мэдлэг мэдээлэл, туршлагаас суралцах хамтдаа хөгжих өдрүүд байх болно.