“INVEST IN MONGOLIA-2019” ЯПОН МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМ ТОКИО ХОТНОО ЭХЭЛЛЭЭ


5 жилийн өмнө


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 12 дугаар сард Япон улсад хийсэн айлчлалын үеэр Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Япон улсын эдийн засаг, Худалдаа, Аж үйлдвэрийн яам /METI/-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлагийн удирдлагуудтай албан ёсны уулзалт зохион байгуулж, хоёр орны Жижиг, дунд үйлдвэрлэлийн харилцааг хөгжүүлэх бодлогын талаар санал солилцсон бөгөөд тус ажлын хүрээнд Япон улсын Эдийн засаг, Худалдаа Аж үйлдвэрийн яам /METI/,  Японы Гадаад худалдааны байгууллага /JETRO/ Японы Жижиг Дунд Үйлдвэрлэлийн агентлаг /SME Agency/,  Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Экспорт Олон улсын худалдааны төвтэй хамтран 2019 оны 12 дугаар 20-ний өдөр “INVEST IN MONGOLIA 2019” Япон Монголын бизнес форумыг зохион байгуулж байна.                         Dn52hVDDQDIHcWA.jpg  

Энэ удаагийн Invest in Mongolia-2019 арга хэмжээнд Монголын талаас 20 орчим албаны, 20 гаруй бизнесийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд Японы талд танилцуулах зорилгоор уул уурхайн бус хүнс, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс шир, гутлын үйлдвэр, гар урлал, мэдээллийн технологи, ноос ноолуур, гадаад худалдаа, аялал жуулчлал, зөвлөх үйлчилгээний салбарын төлөөлөл бараа бүтээгдэхүүний дээж, танилцуулгаараа үзэсгэлэнд оролцож байгаа юм.                     e0edvq7Y8IhjlLL.jpgthTb77S61XygfBp.jpgef9wQkAIB1KUb1f.jpg

Япон-Монголын бизнес форумд Японы талаас 200 гаруй албан болон бизнесийн төлөөлөл оролцож байна. 

Форумд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин”, ХХААХҮЯ-ны НБТГ-ын дарга М.Энх-Амар Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбар дахь боломжууд, ҮХГ-ын СХБЗГ-ын дарга Д.Эрдэнэбаяр “ЖДҮ-ийн мэдээллийн нэгдсэн сан” сэдвээр  илтгэлүүд танилцууллаа.                YwGfkpBbE1ifUxs.jpg7MelBEONWy4vgYp.jpg

Форумын үеэр хамтын ажиллагааг өргөжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ноос ноолуур, арьс шир, эрүүл мэнд, хүнсний салбарын үйлдвэрлэл эрхлэгчид, Монгол улсын бизнесийн салбарынхан Японы бизнесийн төлөөлөлтэй  бизнес уулзалтуудыг хийх юм.SiY0EzBBw9nIAdE.jpg