ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


5 жилийн өмнө


Үндэсний хөгжлийн газар нь Барилга, хот байгуулалтын яам болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага(JICA)-тай хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн хүрээнд оролцогч талуудын нэгдсэн хурлыг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Тус хурлаар “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын төсөл, “Нутаг дэвсгэрийн орон зайн зохион байгуулалт” болон “Хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөөний төсөл”, “Хот суурин газрын нийтийн аж ахуйн үйлчилгээний өнөөгийн байдал, хэтийн төлөв”, “Орон нутгийн бизнесийн орчны судалгааны үр дүн, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт илтгэлүүд танилцуулагдсан. Энэхүү хуралд холбогдох яамд, агентлагийн төлөөлөл, 21 аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар болон хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид нийт 150 гаруй төлөөлөгчид оролцов.

zMfx5GkgigYDcbD.JPGw2APQ7Sh8sg7ETp.JPGkOZCN8NZGsnR4yo.JPGIZlu0ZjH99jsJXx.JPGCn5lgWxKQhnfOiB.JPG

Хэлэлцүүлгээр Монгол Улсын хөгжлийн загвар, алсын хараа, зорилт, түүнд хүрэх арга зам ба стратегийг тодорхойлох, аймгуудын хөгжлийн өнөөгийн байдал, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг оновчтой шийдэх, төвлөрлийг сааруулах, хот болон бүсүүдийн чиг үүргийг хуваарилах талаар бүх талын оролцоог ханган зөвшилцөн гаргасан санал дүгнэлтийг төлөвлөгөөнд тусгах замаар хэлэлцэв.                                     TqBxQ5IzNGu9O7V.JPGYiFCeGEu5JlnXCt.JPGpryl0T0L5pC0dKC.JPG