5 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий “Нэг цэгийн үйлчилгээний төв” нь 2019.02.25-ны өдөр албан ёсны нээлтээ хийснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч байна.
Тус төвөөс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Үндэсний хөгжлийн газар гэсэн төрийн 5 агентлаг болон банк, нотариат, үл хөдлөх хөрөнгө зуучлал зэрэг хувийн хэвшлийн байгууллагын нийтдээ 62 төрлийн 35000 үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна.
“Нэг цэгийн үйлчилгээний төв” нь төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, үйлчилгээний шийдвэрлэх хугацааг багасгах, хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэлийг арилгах, илүү таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Дэлхийн банк групптэй хамтран Цахим нэг цонхны системийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Үүний эхлэл нь өнөөдрөөс буюу 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Үндэсний хөгжлийн газраас олгодог “Хөрөнгө оруулагчийн тодорхойлолт”-ыг “www.invest-assist.gov.mn” хаягаар цахимаар олгож эхэллээ.
.
Уг тодорхойлолт өмнө нь уламжлалт хэлбэрийн цаасаар ажлын 3 хоногт гардаг байсан бол систем ашиглалтад орсноор ажлын 8 цагт дотор шийдвэрлэгддэг болж байна. Ингэснээр дараах эерэг өөрчлөлтүүд гарна гэсэн хүлээлттэй байна.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас дотоодын аж ахуйн нэгжийн гэрчилгээ хугацаагүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээг 2 жил тутам сунгуулдаг ялгавартай байсныг ижил болгон Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээг хугацаагүй болгож илүү таатай нөхцөлийг бүрдүүлж байна.