ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН “ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨВЛӨЛ”-ИЙН ГИШҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА


4 жилийн өмнө


 

2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх  “Шинжлэх ухааны зөвлөл”-ийн гишүүдээ хүлээн авч,  хүндэтгэл үзүүлээ.

Үндэсний хөгжлийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А-33 дугаар тушаалаар Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог боловсронгуй болгох, бодлогын уялдааг сайжруулахад нэгдсэн удирдлагаар хангах, шинжлэх ухааны үндэстэй судалгааны чиглэлийг тодорхойлоход бодлогын зөвлөмж, дэмжлэг үзүүлэх зорилго чиг үүрэгтэй “Шинжлэх ухааны зөвлөл”-ийг Үндэсний хөгжлийн газрын даргын дэргэд байгуулан  ажиллаж ирсэн билээ.

gt1RYtUZTJAqr0U.jpg

Манай ахмад үе, салбарын тэргүүлэх эрдэмтдийн төлөөлөл болсон та бүхэнтэйгээ хамт Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд огт тусгагдаагүй байсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг сөхөн босгож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд суулгаж чадсан нь Та бидний хамтын ялалт төдийгүй, улс орны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой алхам боллоо.

Үндсэн хуулийн 25.1.7-д хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэсэн заалт болон бусад холбогдох заалтуудыг үндэслэн “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны 5 сарын 7-ны өдөр УИХ-аар баталсан нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн салбарт дахин сэргэлт авчирсан сайхан үйл явдал байлаа.

Шинжлэх ухааны Зөвлөлийн эрхэм гишүүд та бүхний оролцоотойгоор Засгийн газрын бүтцэд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлэлтийг үндэсний хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулах эрх зүйн үндэс бүрдлээ.

 

Үндэсний хөгжлийн газрын Шинжлэх ухааны Зөвлөлийн эрхэм гишүүд та нартаа баярлалаа.

 

XRfnYIkf3fov0bo.jpgPHYabdaUBTMzYg0.jpg