Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2020 оны чуулга уулзалтын хүрээнд тусгай арга хэмжээ зохион байгуулав


4 жилийн өмнө


НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээл дор болж буй “Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2020 оны чуулга уулзалт”-ын хүрээнд манай улс Румын Улс, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Даян дэлхийн байгал орчны стратегийн хүрээлэнтэй хамтран 7 дугаар сарын 15-ны өдөр цахим тусгай арга хэмжээ зохион байгуулав. 

0RyKpGjjZINDM4a.jpg

“  COVID-19 цар тахлын үед тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлогын уялдааг хангах нь” сэдэвт арга хэмжээний оролцогчид тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, дэлхий нийтэд тархсан цар тахлыг даван туулах, түүний сөрөг нөлөө, үр дагаврыг бууруулахад бодлогын уялдаа зохицуулалтыг хэрхэн хангах талаар хэлэлцэв.                                                                                                       gVWURZtZRWVrGbe.jpg

Энэ арга хэмжээнд Монгол, Румын, Канад, Итали, Египет, Мальта Улсын төлөөлөгчид үндэсний туршлагаасаа хуваалцан, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, мега хямрал болсон цар тахлыг даван туулах, эргэн сэргэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа танилцуулж,  бодлогын уялдааг хангах, тогтвортой хөгжлийн стратеги төлөвлөлт, хариуцлага, ил тод байдлын талаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний хөгжлийн газар энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд хуралдаанаар тус байгууллагын дарга Б.Баярсайхан Тогтвортой хөгжлийн зорилгуудын үндэсний хэрэгжилт, Ковид-19 талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ил тод байдлыг хангах асуудал, ялангуяа бодлогын уялдааг хангах чиглэлээр эдийн засгийн салбарын бодлогод нийгэм, байгаль орчны салбарын асуудлыг тусгаж, салбар хоорондын уялдааг хангах, хөгжлийн төлөөх олон талын хүчин чармайлтыг уялдуулан ажиллаж буй талаарх туршлагаасаа танилцуулав. Тухайлбал, Монгол Улсын НҮБ-ын Улс төрийн өндөр түвшний 2019 оны чуулга уулзалтын үеэр танилцуулсан Үндэсний сайн дурын илтгэлдээ салбар дундын тулгамдсан асуудал болох агаарын бохирдлын асуудалд “систем шинжилгээний аргa”-ыг ашиглан цогц шинжилгээ хийсэн тухайгаа тэмдэглэв. Цаашид Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд дотоод, гадаадын эх үүсвэр, хөрөнгө оруулалт, техникийн туслалцааг тогтвортой хөгжлийн бодлогын уялдааг хангах, олон талт түншлэлийг хөгжүүлэхэд төвлөрүүлэх нэн чухал болохыг онцлов.

UC0sk07ywM98a5p.jpg