4 жилийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор болон УИХ-ын 20 гаруй гишүүн хамтран санаачлан “Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо”-г байгуулан ажиллаж эхлээд байна. Уг хороо нь гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох, гадаадын хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэх, тэднийг хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах асуудлыг судалж, шийдлийн санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үндсэн үүрэгтэй.
Энэ хүрээнд Үндэсний хөгжлийн газраас гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар бодлогын болоод зохицуулалтын түвшинд авч хэрэгжүүлсэн томоохон ажлуудаа танилцуулж, цаашид хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалт татах шинэ боломж, шийдэл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
Мөн хууль хоорондын давхцал, хийдэл, хуулийн хэрэгжилтийн хангалтгүй байдал болон бүтэц, зохион байгуулалт, төсөв санхүүгийн тулгамдаж буй асуудалтай танилцлаа.
Ойрын хугацаанд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хорооны нийт гишүүдтэй уулзалт хийж, цаашид хамтран ажиллахаар тохиролцов.