4 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газар болон Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпораци хамтран “Хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих систем- SIRM”-ыг ашиглалтад оруулаад байна.
Систем ашиглалтад орсноор хөрөнгө оруулагчийн гомдлыг төрийн байгууллагуудын олон талын оролцоотойгоор ил тод, шуурхай шийдвэрлэх ба хөрөнгө оруулагчдад тулгарч буй асуудлуудын талаар нэгдсэн мэдээллийн сан бүрдэх юм. Энэхүү мэдээллийн сан нь бизнес, хөрөнгө оруулалтын орчин ба түүний зохицуулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх боломж олгож, цаашид бодлогын түвшинд өөрчлөлт хийх үндэслэл болно.
Хөрөнгө оруулагч та www.ipc.gov.mn вебсайтыг ашиглан өргөдөл, гомдолоо гаргаснаар өөрийн гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих нөхцөл боломжоор хангагдах болно. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо хамтдаа сайжруулцгаая!