4 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газар (ҮХГ) болон Германы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (GIZ) хамтран Монгол Улсад “Хувийн хэвшлийн салбар дахь өргөн хүрээтэй эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр боллоо. .
Энэхүү төслийг ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны яам (BMZ)-наас 4,500,000 Еврогоор санхүүжүүлэх бөгөөд 2021 оны 1 дүгээр сараас эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжих юм.
Төслийн гол зорилго нь бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгчдийн эдийн засгийн тогтвортой байдлыг буюу дархлааг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгоход оршино.