Үндэсний хөгжлийн газрын удирдлагууд БНКазУ-ын Элчин сайд болон бусад төлөөлөлтэй албан ёсны уулзалт хийлээ


4 жилийн өмнө


Бүгд Найрамдах Казахстан Улс нь 2050 он гэхэд дэлхийн шилдэг 30 орны нэгт багтахаар зорин ажиллаж буй, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого нь эрчимжиж буй орнуудын нэг юм.

Үндэсний хөгжлийн газар нь 2021 онд хөрөнгө оруулалтын цогц шинэчлэлд зорин ажиллаж буйн хувьд 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр БНКазУ-ын Элчин сайд Ж.Адилбаев болон бусад төлөөлөлтэй албан ёсны уулзалт зохион байгууллаа.

37hd6v1G7G0Xmsk.jpg

Уг уулзалтаар хоёр орон түүх, соёлын ижилсэл дээрээ түшиглэн худалдаа эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэх, төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр санал солилцлоо. Тухайлбал арьс шир, ноосны боловсруулалт дээр монгол мэргэжилтнүүд Казахстаны шинэ үйлдвэрт зөвлөгөө өгөх, мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бараа бүтээгдэхүүнийг тухайн орны хариуцсан нэгжээр дамжуулах сурталчлах, БНКазУ-ын “Kazakh Invest” үндэсний компанитай цаашид хамтын ажиллагаа тогтоож, хамтарсан хөрөнгө оруулалтын харилцааг идэвхжүүлэх зорилгоор цуврал цахим уулзалтыг эхлүүлэхээр тогтлоо.             

                                                                                     J7XVoREKGERh0Ik.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн урилгаар БНКазУ-ын Ерөнхий сайдын Монгол Улсад хийх албан ёсны айлчлал цар тахлын дараа тохиох бөгөөд айлчлалын үеэр хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зэрэгт харилцан оролцохоор тохиролцлоо.