4 жилийн өмнө
Төсөл Чадавхижуулах Хөтөлбөр
Үндэсний хөгжлийн газар нь хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хувийн хэвшлээс хэрэгжүүлж буй, олон улсаас хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийн бэлэн байдлыг ханган, хөрөнгө оруулагчдад танилцуулах, улмаар хөрөнгө оруулалт татахад үндэсний компаниуд, тэдгээрийн үүсгэн байгуулагч нарт дэмжлэг үзүүлэх зорилготой “Төсөл чадавхижуулах хөтөлбөр”-ийг Монгол залуусын үүсгэн байгуулсан Сингапур улсад төвтэй Irbis Ventures компанитай хамтран зохион байгуулж байна.
Irbis Ventures компани нь Монгол болон Зүүн Өмнөд Азийн олон бизнес эрхлэгчдийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах боломжийн талаарх үнэлгээ хийх, хөрөнгө оруулалтын танилцуулга бэлтгэхэд туслах, хөрөнгө оруулалтын хэлэлцээрт оролцох зэрэг цогц зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагатай.
Гадаадын хөрөнгө оруулагчид, компаниудтай урт хугацааны түншлэл (өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээл, тусламж биш) үүсгэхийг зорьж байгаа компаниуд, тэдгээрийн үүсгэн байгуулагч нар 4 сарын 18-ны дотор Irbis Oasis хөрөнгө оруулалтын платформд төслийн танилцуулга, мэдээллээ ирүүлж, 4 сарын 20-нд цөөн тооны шаардлага хангасан компаниудыг сонгон шалгаруулж, “Төсөл чадавхижуулах хөтөлбөр”-т хамруулж, хамтран ажиллана.
Шалгуур үзүүлэлтүүд:
Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн (гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд оролцох боломжтой) байх,
Уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа эрхэлдэг (хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, хөнгөн, хүнд үйлдвэр, эрүүл мэнд, аялал жуулчлал, инноваци, технологийн салбар гэх мэт) байх,
Компанийн хэрэгжүүлэх төсөл Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжих,
Төслийн танилцуулгаа олон улсын хөрөнгө оруулагчдад Англи хэл дээр хийх боломжтой байх,
Таны төсөл олон улсын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татах боломжтой байх (төслийн хөрөнгө оруулалт татах боломжийг хөтөлбөр хариуцсан мэргэжлийн баг үнэлнэ),
Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрсэн байх,
Гадаадын хөрөнгө оруулалт татаж төслөө амжилттай хэрэгжүүлэх, өргөжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх.
Xөтөлбөрийн давуу тал, боломжууд:
Нэг сарын турш эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн зөвлөх багаар (өмнө нь олон улсаас амжилттай хөрөнгө оруулалт босгосон бизнес эрхлэгч нарыг оролцуулсан) өөрийн төслийн танилцуулга, санхүүжилт горилох бичиг баримтын бэлэн байдлыг хянуулан, улмаар хөрөнгө оруулагчид танилцуулахад бэлэн болгох, хөрөнгө оруулагчтай харилцах, хэлэлцээр хийх зөвлөгөө авах,
Олон улсын хөрөнгө оруулагчдын зочилдог бизнес платформуудаар өөрийн бизнесийг сурталчлах,
Үндэсний хөгжлийн газар (ҮХГ) –аас зохион байгуулж буй арга хэмжээнд өөрийн төсөл, бизнесээ сурталчлах, тухайлбал, 2021 оны 5,6 дугаар сард зохион байгуулагдах Монгол-Японы, Монгол-Солонгосын бизнес форумд төслөө сурталчлах, танилцуулах,
ҮХГ-аас жил тутам шинэчлэн гаргадаг “The Project pitchbook” -д оруулах болон “Invest in Mongolia” сар тутмын цахим сэтгүүлд бизнесээ онцгойлон сурталчлах боломжтой.
Хөтөлбөрт хамрагдахад:
Төслийн танилцуулга материалыг илгээхдээ Attachment хэсэгт Powerpoint хэлбэрээр 10 хуудаст багтаан хавсаргаж ирүүлнэ үү. Pitch deck буюу Төслийн танилцуулга бэлтгэх зөвлөгөөг энд (https://bit.ly/3dTOW3n) дарж үзнэ үү.
Төслийн танилцуулга материалыг хөрөнгө оруулагчдад танилцуулж байгаагаар эсвэл төслийн танилцуулгыг 1-3 минут хүртэлх дүрс бичлэгийг Youtube линк холбоосыг оруулвал давуу тал болно.
Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт:
Төслийн мэдээлэл хүлээж авах хугацаа: 2021.04.18 (тасалбар болгох хугацаа 14:00)
Эхний шатны шалгаруулалт: 2021.04.18-19
Эцсийн шатны шалгаруулалт: 2021.04.20
Дэлгэрэнгүй мэдээллийг 88008161 дугаараас лавлана уу.