3 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монгол хариуцсан төлөөлөгчийн газрын дарга Ауво Кайкконен, Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын төслийн менежер Евгения Фараза нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд өөрсдийн үйл ажиллагаа, стратегийн чиглэлийн талаар харилцан танилцуулж, байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Европын хөрөнгө оруулалтын банкны зүгээс Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үүднээс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн Үндэсний хөгжлийн газар болон Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газар хооронд цаашид хамтран ажиллах шинэ боломжуудын талаар санал солилцох уулзалтуудыг хийж, хоёр байгууллагын харилцааг улам өргөжүүлж, нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.