Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөлийн байгууллаа.


7 жилийн өмнө


Үндэсний хөгжлийн газар нь “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.5 дахь заалт, “Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.6 дахь заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 165 дугаар захирамжийн дагуу “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

undefined

Тус ажлын хүрээнд бүсчилсэн хөгжлийн онол, арга зүй, аргачлалын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачдаас бүрдсэн “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий арга зүйн зөвлөл”-ийг байгуулан анхны хурлыг амжилттай зохион байгууллаа.

undefined

Энэхүү зөвлөл нь “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах ажлын хүрээнд бүсчилсэн хөгжлийн онол арга зүйн асуудлаар харилцан санал солилцох, мэдлэгээ хуваалцах, практик туршлагаа хэлэлцэх, хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлох чиглэлээр ажиллах юм.

undefined

Зөвлөлийн даргаар Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, нарийн бичгийн даргаар Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга А.Мөнхболд,

 Гишүүдээр:

  • Aкадемич, ШУ-ны Доктор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Т.Дорж

  • ХААИС-ийн Эдийн засгийн хөгжлийн судалгааны төвийн захирал, Академич, ШУ-ны доктор, профессор, Гавьяат эдийн засагч А.Бакей 

  • ХААИС-ийн Статистик, математик загварчлалын тэнхимийн зөвлөх,  Академич, профессор Л.Нямбат

  • Барилга Архитектур Корпорацийн Ерөнхий захирал, Академич Д.Хайсамбуу

  • Этүгэн Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Академич, профессор, Гавьяат эдийн засагч М.Нямзагд

  • Санхүү, эдийн засгийн судалгааны төвийн тэргүүн, ШУ-ны доктор, профессор Л.Энхтайван                     

  • Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, ШУ-ны доктор           Р.Ринчинбазар

  • Олон улсын Улаанбаатарын Их сургуулийн Сургалт, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Эдийн засгийн салбарын эрхлэгч, ШУ-ны доктор, профессор Ц.Сүхбаатар

  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн  засгийн ухааны тэнхимийн багш доктор, профессор Ч.Хашчулуун

  • Монгол Улсын Их хурлын гишүүн асан, ШУ-ны Гавьяат зүтгэлтэн, доктор Н.Тогтох

  • ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал, доктор, профессор Г.Баттүвшин                      

  • Удирдлагын академийн Менежментийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Г.Жаргал

  • Монголын Архитекторуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын зөвлөх архитектор Я.Шархүү

  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Газарзүйн тэнхимийн багш, дэд профессор Г.Гантулга

  • Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор М.Алтанбагана

  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Газарзүйн тэнхимийн багш, доктор Ц.Базарханд

  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш, доктор А.Солонго          

  • Газарзүй геологийн хүрээлэнгийн Газрын нөөц, газар ашиглалтын салбарын эрхлэгч Д.Баасандорж        

  • Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн судлаач Т.Энэбиш нар ажиллахаар боллоо.

undefined

Тус уулзалтаар “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий арга зүйн зөвлөл”-ийн гишүүд тус бүр өөрсдийн судласан судалгааны ажлуудынхаа талаар илтгэл танилцуулж, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдах “Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал”-ын үеэр Монгол Улсын талаас танилцуулах илтгэлийн үзэл баримтлал тодорхойлж, зөвлөлийн цаашдын үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөний талаар харилцан санал солилцов.

undefined

Холбоо барих: Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Мөнхсайхан утас: 99078156, майл хаяг: munkhsaikhan.d@nda.gov.mn