ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭНИЙ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ” 2020 ОНД ЭХЭЛНЭ


5 жилийн өмнө


Үндэсний хөгжлийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Хөдөө Аж Ахуйн Салбарын Нэмүү Өртгийн Сүлжээний Мастер Төлөвлөгөөг Боловсруулах Төсөл”-ийн үндсэн баримт бичигт  Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, ХХААХҮЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн, ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын Монголд дахь төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүра нар гарын үсэг зурлаа.                                                                                                       .R5snHBO87Jr5ZRK.jpg

vuQVaNuaXCyCBLn.jpg

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын эдийн засгийн голлох салбар бөгөөд  ДНБ-д эзлэх хувиараа  улсад уул уурхайн дараа хоёрдугаарт ордог. Гэвч энэхүү салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи сул, байгаль цаг уурын эрс тэс байдлаас хамааралтай бэрхшээл их,  олон улсын стандартад нийцсэн хүнсний эрүүл ахуй, чанарын хяналт хангалтгүй, тээвэр ложистикийн сүлжээ хөгжөөгүй зэрэг тухайн салбарын өрсөлдөх чадварыг сулруулсан олон асуудлууд байна. Энэхүү хүндрэлтэй байдлыг даван туулж, салбарыг хөгжлийг түргэтгэх, улмаар улсын эдийн засгийн байдлыг сайжруулахад салбарын оруулах хувь нэмрийг эрс өсгөхөд чухал ач холбогдолтой Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулахад туслалцаа авч хамтран ажиллах манай Засгийн газрын хүсэлтийг Японы засгийн газар дэмжин хүлээн авсанд баярлалаа.                                                                                 .QNCJSm4CXe6ZMwo.jpg

Уг төслийн хүрээнд тухайн салбарын бодлогын болон гадаад, дотоод зах зээл, эрэлт хэрэгцээ, салбарын компаниуд, борлуулагчид, хэрэглэгчдийн өнөөгийн байдал, тэдгээрийн тулгамдаж буй асуудлууд зэрэг өргөн хүрээг хамарсан судалгаанууд хийгдэх бөгөөд эдгээр нь ирэх он жилүүдийн сорилтуудыг даван туулахуйц , хөгжлийн иж бүрэн мастер төлөвлөгөөний  үндэс суурь болохоос гадна  түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргах чиглэлийг тодорхойлох, санал зөвлөмжийг  боловсруулах үндэслэл болно.    

Үндэсний хөгжлийн газар төслийн судалгааны ажилд бүх талын дэмжлэгийг үзүүлж, уг мастер төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахад  идэвх зүтгэл гарган хамтран ажиллана. Түүнчлэн уг төлөвлөгөөний холбогдох заалтууд, санал зөвлөмжүүдийг  Бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгах, салбар хоорондын уялдааг хангах арга хэмжээнүүдийг бүх талаар авч ажиллах болно.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр  хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний алдагдлыг бууруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын түвшинг олон улсын өнөөгийн түвшинд хүргэж,  тухайн салбарын оролцогч талуудын  оролцоог бүрэн хангасан, байгаль орчинд ээлтэй хөгжлийн шинэ үеийг хөдөө аж ахуйн салбарт авчирна гэдэгт бүрэн итгэлтэй байна.