ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН: ТОГТВОРТОЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛОВ


5 жилийн өмнө


Үндэсний хөгжлийн газар, Монгол банк, Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран “Хөрөнгө оруулалтын орчин-Тогтвортой байдал” олон улсын бага хурлыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.                                                                            .Z8nUiMWIzJhGULL.jpg

Дэлхийн худалдааны маргаан, эдийн засгийн удаашралаас үүдэн манай экспортын голлох эрдэс бүтээгдэхүүний үнэ ирэх жилүүдэд буурах төсөөллийг ихэнхи судалгааны байгууллагууд гаргаад байгаа юм. Экспортын голлох түүхий эдийн үнийн уналт нь улсын хэмжээнд 2020-2024 онд төлөгдөх 14.4 тэрбум ам.долларын гадаад өрийн төлбөртэй давхацсан тохиолдолд эдийн засгийг бүхэлд нь эрсдэлд оруулж болзошгүй талаар судлаачид анхааруулж байгаа билээ. Иймд эдийн засагт үүсч болзошгүй энэхүү сорилтод урьдаас бэлтгэлтэй байж, тогтвортой өсөлтөө хадгалахад анхаарах бодит шаардлага тулгараад байгаа тул Монголбанкнаас санаачлан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр уг бага хурлыг зохион байгуулж байна.                                                                         .ciJBBaabTjJlmcU.jpg

 Хэлэлцүүлгийн үеэр:  

·         Монгол Улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин, тулгарч буй сорилтууд,

·         Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодит алхмууд

·         Эдийн засгийн өрсөлдөх чадвар болон төрөлжилтөд хөрөнгө оруулалтын үзүүлэх нөлөөлөл гэсэн тодорхой 3           сэдвээр оролцогчид   илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Мөн хэлэлцүүлгийн явцад гарсан саналд үндэслэн хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах бодлогын нэгдсэн зөвлөмжийг хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын төлөөллөөс гаргалаа.                                                                                                         .G4gdTnzSUYsyK8W.jpgoMr2nB5UF5LsJrA.jpg