5 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран "Тогтвортой хөгжлийн байгаль орчны зорилгыг Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Төслийн хүрээнд байгаль орчинтой холбоотой Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогод уялдуулан тусгахад ашиглах чанарын шинжилгээний арга хэрэгсэл (tool) боловсруулах судалгааны ажлыг үе шаттайгаар гүйцэтгэв. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгүүлэх, бодлогын уялдааг хангах болон бодлого төлөвлөлтийн арга зүйн ур чадварыг сайжруулахад энэхүү судалгааны үр дүн ач холбогдолтой юм.
Судалгааны үр дүнг дараах гурван тайлангаас харах боломжтой. .
ТАТАЖ АВАХ:
Тайлан 1. Эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангахтай холбоотой арга хэрэгслийн шинжилгээ
Тайлан 2. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд тогтвортой хөгжлийн байгаль орчны зорилгыг тусгахад ашиглах арга хэрэгсэл
Тайлан 3. Салбарын бодлогод тогтвортой хөгжлийн байгаль орчны зорилгыг тусгасан байдал (Эрүүл мэнд болон эрчим хүчний салбарын бодлогод хийсэн дүн шинжилгээ)