“INVEST IN MONGOLIA – SEOUL 2021” МОНГОЛ- СОЛОНГОСЫН БИЗНЕС ФОРУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА


3 жилийн өмнө


      c82Qx16tKVxWZWn.jpg     Монгол, Солонгосын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Үндэсний хөгжлийн газар, Солонгосын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиг агентлаг /KOTRА/, Монгол Улсаас Солонгос улсад суугаа ЭСЯ, Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Ирбис Венчурс компанитай хамтран “Invest in Mongolia - Seoul 2021” Монгол, Солонгосын бизнес форумыг цахимаар зохион байгуулах гэж байна.

Дэмжигч байгууллагаар Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байна.

Форумын хүрээнд Солонгосын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах шинэчлэлийн төлөвлөгөөг танилцуулахаас гадна Монгол Улсад хөрөнгө оруулж, бизнес эрхэлж буй Солонгосын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд туршлагаасаа хуваалцана.

Үндэсний төсөл хэрэгжүүлэгч компаниудыг дэмжих зорилгоор Үндэсний хөгжлийн газар, Сингапур улсад төвтэй Ирбис Венчурс болон Жи-Эм-Жи Консалтинг компанитай хамтран “Төсөл чадавхижуулах хөтөлбөр”-ийг зохион байгуулж, шалгарсан төслүүдийг 1 сарын турш чадавхижуулсан бөгөөд эдгээр төслүүдийг форумын үеэр Солонгос улсын хөрөнгө оруулагчдад танилцуулна.

Өөрөөр хэлбэл, орчин үеийн хамгийн их анхаарал татаж буй бизнесийн салбарууд болох мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, технологийн салбарын төслүүдийг танилцуулна. 

Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг

www.korea.investmongolia.gov.mn сайтаас авна уу.

Зохион байгуулагчид:       6y4R5tx2UrSYohx.png        zc7tfUE78nRBRS2.pngo5ddLkx9K8RTb0y.png                                                                           NLoikJSH3Fm7GUp.jpg      

Дэмжигч байгууллагууд:   B1Ws9sVsiLgkvEH.png    DDwehSiyvTTkkX9.png