3 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг боловсрууллаа.
Төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуультай тус тус уялдуулан боловсрууллаа. Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулав.
Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас улсын хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх саналтай зорилт, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар санал авч, саналыг тусгаж, нийт 6 бүлэг, 23 зорилготой ба 263 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төсөл”-ийг хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу (1) Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг саармагжуулах, (2) макро эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах болон (3) эдийн засгийн эрчимтэй сэргэлтийг дэмжиж, хөгжлийг дунд хугацаанд хязгаарлаж буй хүчин зүйлүүдийг шийдвэрлэхэд чиглүүлэх хүрээнд үр дүн нь гарахаар тооцсон бөгөөд хуульд заасан дараах шаардлагыг ханган боловсрууллаа. Үүнд:
“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулахад хөгжлийн төлөвлөлтийн “дээрээс доош” (top-down), “доороос дээш” (bottom-up) чиглэсэн арга зүйг дараах байдлаар ашигласан. .
Эх сурвалж: Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс
Төлөвлөгөөний төслийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Их Хуралд 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн.
Энэхүү төлөвлөгөө хэрэгжсэнээр дараах үр дүн гарахаар тооцсон. Үүнд:
Mонгол улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төсөл татах